Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/387 Ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 07 сарын 09-ний өдөр                   Дугаар А/387                                       Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29.2, Засгийн газрын 2021 оны  183 дугаар тогтоол, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаал /Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт/-ыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 1. Дүүргийн хэмжээнд баяр наадам, хурдан морины уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.
  2. 2. Хурдан морины сунгаа, үсэргээ, уралдаан зохион байгуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг 12, 13, 14 дүгээр хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. 3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН