Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/388 Цэцэрлэгийн үйл ажиллагааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай

2021 оны 07 сарын 09-ний өдөр                   Дугаар А/388                                       Улаанбаатар хот

Цэцэрлэгийн үйл ажиллагааны зохион

 байгуулалтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр  зүйлийн 31.1.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2021 оны А/44 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн 24 цагийн бүлэгт хамрагдах зорилтот хүүхдийн тоо нэмэгдэж байгаа тул 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн тус цэцэрлэгийн 10 бүлгийг 24 цагийн үйл ажиллагаатай байхаар зохион байгуулсугай.
  2. Тус цэцэрлэгт дүүргийн 21 хорооны зорилтот өрхийн хүүхдийг хамруулан, элсэлтийг эцэг эх, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр журмын хүрээнд зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /О.Мягмарсүрэн/-т, сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг чанартай зохион байгуулахыг 28 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сарантуяад тус тус үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН