2021 оны 07 сарын 09-ний өдөр Дугаар А/389 Улаанбаатар хот
Мал, амьтны шүлхий өвчнөөс урьдчилан
Сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6, 34 дүгээр зүйлийн 34.3, Сангийн сайдын 2021 оны 61 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/494 дугаар захирамж, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/39 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Вакцинжуулалтад хамрагдах малын тоог нэгдүгээр хавсралтаар, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг тархвар зүйн судалгаанд үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор вакцинжуулалтад бүрэн хамруулж ажиллахыг гэрээт мал эмнэлэг үйлчилгээний нэгж “Гүн тэрэм” ХХК /Н.Энхбаатар/-д, “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, “Ганган буга”ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж, дүн мэдээг тухай бүр мэдээлж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, нутаг дэвсгэр дэх мал, амьтныг бүрэн хамруулах, зарлан мэдээлж ажиллахыг 12, 13, 14 дүгээр хорооны Засаг дарга нарт тус тус даалгасугай.
- Вакцинжуулалтад шаардагдах 4,941,000 /дөрвөн сая есөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН