Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/398 Хяналтын цэгт ажиллах хуваарь батлах тухай

2021 оны 07 сарын 21-ний өдөр                   Дугаар А/398                                       Улаанбаатар хот

Хяналтын цэгт ажиллах хуваарь батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Засгийн газрын 2021 оны 45, 115, 118 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41, 42, 43 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/357 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, үүссэн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг дамжуулах үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Өлзийт товчооны хяналтын цэгт нэмэлтээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарыг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллуулсугай.
  2. Хяналтын цэгт нэмэлтээр ажиллах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарын ажиллах хуваарийг нэг дүгээр, илүү цагийн тооцоог хоёр дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Үйл ажиллагаанд шаардагдах илүү цаг ажилласан цалинг батлагдсан төсөвт багтаан олгохыг холбогдох төсвийн шууд захирагч нарт, хоолны зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гүйцэтгэлээр гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН