2021 оны 07 сарын 23-ны өдөр Дугаар А/399 Улаанбаатар хот
Орон нутагт зөвшөөрөлгүй зорчих, хөдөлгөөнд
хяналт тавих тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Улсын Онцгой Комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлын хүрээнд дүүргийн 13 дугаар хорооны нутаг Бухын станц, Бөхөгийн гол, 14 дүгээр хорооны нутаг Гавьжийн шандын баталгаат бус замуудаар зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, хяналт шалгалт зохион байгуулсугай.
- Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
- Баталгаат бус замуудад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг томилгоожуулан үүрэг гүйцэтгүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх Цэргийн штаб /хурандаа Г.Жаргалсайхан/, Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/-т тус тус үүрэг болгосугай.
- Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах 3,420,000.00 /гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН