Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/401 Зорилтот өрхүүдэд гэр олгох тухай

2023 оны 06 сарын 27-ны өдөр                       Дугаар А/401                          Улаанбаатар хот

Зорилтот өрхүүдэд гэр олгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Тусламж, дэмжлэг шаардлагатай 4 өрхөд гэр олгох жагсаалтыг нэгдүгээр, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Гэр олгоход шаардагдах нийт 19,600,000 (арван есөн сая зургаан зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Р.Цэвээндулам)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН