Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/402 Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2021 оны 07 сарын 26-ны өдөр                    Дугаар А/402                                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хог тээврийн болон цэвэрлэгээний автомашин нийлүүлэх /6 ширхэг/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаар захирамжийн нэгдүгээр заалтад Үнэлгээний хорооны дарга: “Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч С.Сайнбаяр” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд”, Гишүүд: “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэснийг “Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн О.Мөнгөншагай” гэж тус тус өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН