2021 оны 07 сарын 02-ны өдөр Дугаар А/419 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Засгийн газрын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 176 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамж, Нийслэлийн засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн 3 дугаар заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Барилгын хөгжлийн төв, Иргэний нисэхийн ерөнхий газраас тандалт, хариу арга хэмжээнд ажиллах нийт 9 тээврийн хэрэгслийн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйл ажиллагаанд шаардагдах шатахууны зардлыг хавсралтаар баталсугай.
- Үйл ажиллагаанд шаардагдах нийт 13,020,000 /арван гурван сая хорин мянга/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН