2022 оны 08 сарын 30-ны өдөр Дугаар А444 Улаанбаатар хот
“Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх
дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай”
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1085 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нутаг дэвсгэр дэх бруцеллёз өвчинд мэдрэмтгий малд урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийх ажлыг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.
- Дархлаажуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг хавсралтаар баталсугай.
- Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зарлан мэдээлэх, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг мал бүхий 12,13,14 дүгээр хороодын Засаг дарга нарт, малыг бүрэн хамруулж, дүн мэдээг тухай бүр мэдээлж ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд (“Гүнтэрэм” ХХК, “Ганган буга” ХХК, “ТҮДА” ХХК)-д тус тус үүрэг болгосугай.
- Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа )-т, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН