Хан-Уул
Uncategorized

Дугаар А/444 Цахилгааны хүчдэл сайжруулах ажлын (10, 12, 14 дүгээр хороо) гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

2024 оны 07 сарын 17-ны өдөр                       Дугаар А/444                        Улаанбаатар хот

Цахилгааны хүчдэл сайжруулах ажлын

(10, 12, 14 дүгээр хороо) гүйцэтгэгчийг сонгон

шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 50 дугаар зүйлийн 50.1.2, 50.3  дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжин хэрэгжих “Цахилгааны хүчдэл сайжруулах ажил (10, 12, 14 дүгээр хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Л.Отгонбаяр)-нд үүрэг болгосугай.

3.Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2024 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН