2021 оны 08 сарын 31-ний өдөр Дугаар А/447 Улаанбаатар хот
Төрийн албан хаагчдыг дайчлан
ажиллуулах тухай
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9 дэх заалт, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлын хүрээнд дүүргийн Шуурхай хариу арга хэмжээний багт 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нэмэлтээр төрийн албан хаагчдыг дайчилсугай.
- Дайчлагдан ажиллах төрийн албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталсугай.
- Шуурхай хариу арга хэмжээний багт нэмэлтээр ажиллах албан хаагчдыг үндсэн ажлаас чөлөөлж, цалин хөлсийг хэвээр бодож байгууллагын холбогдох зардлаас гаргахыг хэлтэс, алба, төвийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.
- Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН