2025 оны 01 сарын 28-ны өдөр Дугаар А/45 Улаанбаатар хот
Хяналт шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт
боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2020 оны А/206, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1106 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны явц болон гүйцэтгэлд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт боловсруулж, Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж буй хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, санхүүжилтийн цахим системийн хөгжүүлэлтэд нэмэлтээр оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны дотор боловсруулж, зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Ч.Мөнхгэрэл)-т даалгасугай.
3.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлж, удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт тавьж, шаардагдах зардлыг Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН