2021 оны 09 сарын 02-ны өдөр Дугаар А/450 Улаанбаатар хот
“Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх
вакцинжуулалтын арга хэмжээг
зохион байгуулах тухай”
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/630 дугаар захирамж, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2021 оны А/48 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх бруцеллёз өвчинд мэдрэмтгий мал /тугал, ишиг, хурга/-ыг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг мал бүхий 12,13,14 дүгээр хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины тоо хэмжээг хавсралтаар баталсугай.
- Бруцеллёз өвчинд мэдрэмтгий мал /тугал, ишиг, хурга/-ыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулж, дүн мэдээг тухай бүр мэдээлж ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Гүнтэрэм” ХХК /Н.Энхбаатар/-д, “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа /-т, Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН