2021 оны 09 сарын 07-ны өдөр Дугаар А/458 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих “4 дүгээр клиник сувиллын барилгын гадна тохижилт” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохон байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр , төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /Ц.Алтангэрэл/-нд үүрэг болгосугай.
3.Төсөл арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /С.Энхбаярт/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН