Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/459 Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 09 сарын 07-ны өдөр                    Дугаар А/459                                       Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  2021  оны  2  дугаар  тогтоолыг  тус  тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.  Хан-Уул   дүүргийн   төсвийн   хөрөнгөөр  2021  онд  санхүүжин  хэрэгжих   “Нийтийн  Зориулалттай    орон    сууцны    дээвэр   засвар   /13  дугаар  хороо/”  төсөл,   арга    хэмжээний  гүйцэтгэгчийг  сонгон    шалгаруулах     үүрэг    бүхий    Үнэлгээний     хорооны    бүрэлдэхүүнийг    нэгдүгээр ,  төсөл,   арга    хэмжээний  жагсаалтыг  хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан    авах    ажиллагааг    хууль    тогтоомжийн    дагуу   зохион   байгуулахыг  Үнэлгээний хороо / Н.Сарангуа /-нд үүрэг болгосугай.
  3. Төсөл, арга хэмжээг гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар/С.Энхбаяр/-т даалгасугай.

                            ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН