Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/460 Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  шинэчлэн батлах тухай

2024 оны 07 сарын 26-ны өдөр                       Дугаар А/460                        Улаанбаатар хот

Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх

тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх,

хүчингүй болгох, сэргээх асуудлаар дүгнэлт

гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг

 шинэчлэн батлах тухай

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 3.3.2, 8.1 дүгээр зүйлийн 12.13 дахь заалт, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын “Эрх шилжүүлэх тухай” 2024 оны А/219 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны А/124 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН