2021 оны 09 сарын 08-ны өдөр Дугаар А/464 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих “Усан спорт сургалтын төвийг дулаанаар хангаж буй 150 мм голчтой дулааны шугамыг шинэчлэх”, “БУЦС-ийг дулаанаар хангаж буй 150 мм голчтой дулааны шугамыг шинэчлэх” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /Л.Отгонбаяр/-нд үүрэг болгосугай.
- Төсөл арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН