2021 оны 09 сарын 10-ны өдөр Дугаар А/470 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/а/, 29.2, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд байрлах “Түмэн шувуут” ХК нь Оросын холбооны улсын Свердловскийн шувууны аж ахуйтай импортоор 115200 ширхэг үржлийн өндөг оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
- “Түмэн шувуут” ХК-ийн 115200 ширхэг үржлийн өндөгнөөс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн нэгж “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, импортлогч “Түмэн шувуут” ХК /Ж.Болд/-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Бат-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх,мал эмнэлгийн ажил үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут” ХК /Ж.Болд /-д үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, 13 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч /Ш. Отгон/-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН