2024 оны 08 сарын 07-ны өдөр Дугаар А/471 Улаанбаатар хот
Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхийг
нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.20, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, дүүргийн Онцгой комиссын 2024 оны 04 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 4 дүгээр хэсэг, Амралт 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд бууж үерт өртсөн айл, өрхийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор албадан нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Албадан нүүлгэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т, Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-т, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, хэв журам сахиулж ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т, 12 дугаар хорооны Засаг дарга (Д.Долгор)-т тус тус үүрэг болгосугай.
3.Албадан нүүлгэхэд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН