Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/472     Хөрөнгө гаргах тухай

2021 оны 09 сарын 13-ны өдөр                    Дугаар А/472                                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гын “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэхь хэсэг, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/292, А/525 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2021-2022 оны хичээлийн жил эхэлж танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан  Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн 569 дүгээр Түр зааварчилгааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлыг эрчимжүүлж, сургууль, цэцэрлэгийг түргэвчилсэн оношлуураар хангах ажлыг зохион байгуулсугай.
  2. Үйл ажиллагаанд шаардагдах нийт 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд  хяналт тавьж  ажиллахыг  Засаг  даргын  нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

                ЗАСАГ ДАРГА                            Ж.АЛДАРЖАВХЛАН