2024 оны 08 сарын 08-ны өдөр Дугаар А/474 Улаанбаатар хот
Газрын зөрчил арилгах, орц, гарц
чөлөөлөх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.17, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт өргөө хотхоны баруун талд “Баярс констракшн” ХХК эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ухсан нүхийг булж газрыг хэвийн байдалд оруулах, оршин суугчдын болон шуурхай албаны тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлан орц гарцыг хааж байрлуулсан хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т тус тус даалгасугай.
2.Зөрчил арилгах орц, гарц чөлөөлөх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгийн зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатарт үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН