Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/475  “Иргэдээ сонсъё” дэд хөтөлбөрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2024 оны 08 сарын 08-ны өдөр                       Дугаар А/475                       Улаанбаатар хот

“Иргэдээ сонсъё” дэд хөтөлбөрийн

салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт

оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас “Иргэдээ сонсъё” дэд хөтөлбөрийн хүрээнд ирүүлсэн төсөл хөтөлбөрийг хүлээн авах, хянах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны А/384 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай.

3.Дэд хөтөлбөрийн зорилтод нийцсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хяналт тавих, биелэлтийн явцыг тайлагнах, зарцуулсан төсвийн гүйцэтгэлийг улирал бүр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг салбар зөвлөл (Ц.Эрдэнэбаатар)-д  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН