2024 оны 08 сарын 12-ны өдөр Дугаар А/478 Улаанбаатар хот
Хур хог, хаягдал цэвэрлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуримтлагдсан хур хог, хаягдлыг шуурхай цэвэрлэж, тээвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг “Хан-Уул Агро” ААТҮГ (Ц.Цогтсайхан)-т даалгасугай.
2.Ажил гүйцэтгэхэд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, хог хаягдлын менежментийн зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар), талбайн цэвэрлэгээ, тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллахыг 11, 17 дугаар хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН