2024 оны 08 сарын 12-ны өдөр Дугаар А/479 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент, бетон зуурмагийн үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын талбай байгуулж, барилга үйлдвэрлэлийн талбайн орц гарцаас төв болон туслах замтай нийлэх хэсгийг бетон хучилттай болгох, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН