Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/479 – Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай

2022 оны 07 сарын 22-ны өдөр                                      Дугаар А479                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтыг

хүчингүй болгох тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгой 47-1356 тоот хаягт байрлах гэр, орон сууц хашааны газрын зориулалттай 500м2 газарт иргэн Б.Дэлэг (РД:УШ95060796)-т эзэмших эрх олгосон ба уг иргэн нь цуцлуулах хүсэлт гаргасан тул 000628156 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
  2. Газар эзэмших эрх нь дуусгавар болсон Б.Дэлэгтэй байгуулсан гэрээг цуцлан, газар эзэмших эрхийн гэрчилгээг хураан авч, газрын мэдээллийн сангаас хасалт хийх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд үүрэг болгосугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” дүүргийн Засаг даргын 2015 оны А/269 дүгээр захирамжийн иргэн Б.Дэлэгтэй холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

                                                    ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН