Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/480  Авто замын ус зайлуулах шугамыг засварлах тухай

2024 оны 08 сарын 12-ны өдөр                       Дугаар А/480                       Улаанбаатар хот

Авто замын ус зайлуулах шугамыг засварлах тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Үерийн усны улмаас авто замд эвдрэл үүсэх эрсдэлийг бууруулах, зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Морингийн зам дагуу Буянт-Ухаа 1 хороолол орчим, Архивчдын гудамжны авто замын ус зайлуулах шугамыг засварлах, эвдэрч цөмөрсөн тагийг засварлах, шинэчлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

2.Дээрх ажилд шаардагдах 13,036,000 (арван гурван сая гучин зургаан мянга) төгрөгийг тохижилтын ажлын засвар, шинэчлэлтийн зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН