2024 оны 08 сарын 14-ний өдөр Дугаар А/483 Улаанбаатар хот
Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, дүүргийн Онцгой комиссын 2024 оны 04 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсугай.
2.Тус хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлыг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, гамшгийн голомтод болон шуурхай штабт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүн, эрсдэлтэй бүсээс нүүн шилжүүлж, түр хорогдох байранд байршуулсан иргэдийг хоол, ундаар хангахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, арга зүйн тусламж үзүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
3.Үер усны аюулын үед хариу арга хэмжээ авч, хор уршгийг арилгахад шаардагдах 55,761,967 (тавин таван сая долоон зуун жаран нэгэн мянга есөн зуун жаран долоо) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшинд)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН