2021 оны 09 сарын 15-ны өдөр Дугаар А/483 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих “Хорооны байр худалдан авах (Төвийн бүс 2)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, төсөл арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (З.Буянт)-нд даалгасугай.
- Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах дүүргийн Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН