Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/484   Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 09 сарын 15-ны өдөр                          Дугаар А/484                                  Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд  санхүүжин хэрэгжих

“Цэцэрлэгийн барилгын их засвар (ХУД, 15 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах  ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний

хороо /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                Ж.АЛДАРЖАВХЛАН