Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/485 Хяналт шалгалтын ажил зохион байгуулах тухай

2021 оны 09 сарын 15-ны өдөр                          Дугаар А/485                                  Улаанбаатар хот

 

  Хяналт шалгалтын ажил зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5а, 29.1.5г, 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/120 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хан-Уул дүүрэгт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг даатгуулагч /иргэн/-д тогтоосон байдалд хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хяналт шалгалт хийх ажлын удирдамжийг хоёрдугаар, шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хяналт шалгалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулж, хяналт шалгалтын ажлын дүнг тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-т үүрэг болгосугай.
  3. Хяналт шалгалтын ажилд шаардагдах 369,000 /гурван зуун жаран есөн мянган/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг /С.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                            Ж.АЛДАРЖАВХЛАН