2021 оны 09 сарын 15-ны өдөр Дугаар А/486 Улаанбаатар хот
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон
тооны бус салбар зөвлөл байгуулах тухай
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 42 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах ажлын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай
- Зөвлөлийн дүрэм болон тухайн жилд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл” /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.
- Энэ захирамж батлагдсантай холбогдуулан 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН