Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/491  Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

2024 оны 08 сарын 15-ны өдөр                       Дугаар А/491                        Улаанбаатар хот

Төсвийн хуваарьт өөрчлөлт

оруулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 42 дугаар зүйлийн 42.2.1, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагуудын 2024 оны 08 дугаар сарын төсвийн хуваарийг өөрчлөн баталсугай.

2.Дээрх өөрчлөлт орсон төсвийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН