2021 оны 09 сарын 20-ны өдөр Дугаар А/493 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 7 дугаар хорооны Жаргалант 17, 18 гудамжинд үерийн ус зайлуулах сувгийн барилга угсралтын ажлыг шуурхай гүйцэтгэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
- Шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвөөс зарцуулахыг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-д, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН