Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/495 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 09 сарын 23-ны өдөр                          Дугаар А/495                                  Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. (КОВИД-19) коронавирусын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс Тандалт хариу арга хэмжээний багийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагааг 24 цагаар тасралтгүй явуулахад нэмэлтээр шаардлагатай автомашиныг түрээслэх ажлыг зохион байгуулсугай.
  2. Үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

                ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН