2021 оны 09 сарын 23-ны өдөр Дугаар А/496 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 13 дугаар хороонд байрлах 26 дугаар сургуулийн багш нарын байрны дулаалга, засварын ажлыг шуурхай гүйцэтгэхийг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосугай.
- Шаардагдах хөрөнгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /С.Сайнбаяр/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН