2021 оны 09 сарын 23-ны өдөр Дугаар А/497 Улаанбаатар хот
Ерөнхий боловсролын сургууль,
цэцэрлэгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг
шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 230 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, цэцэрлэгүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн байгуулсугай.
- Сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг холбогдох хууль, дүрмийн дагуу арга зүйн удирдлагаа хангаж ажиллахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /А.Амартүвшин/-д тус тус үүрэг болгосугай.
- Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/275 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН