2021 оны 09 сарын 28-ны өдөр Дугаар А/503 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “а”, 29.2, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн хэмжээнд Авлига, хүнд суртлыг таслан зогсоох арга хэмжээ авах, авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
- Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зохих арга хэмжээ авч үйл ажиллагааг дүүргийн 2021 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулахыг ажлын хэсэг/С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд 14 хоног тутам танилцуулахыг Ажлын хэсэг /С.Энхбаяр/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН