2024 оны 08 сарын 21-ны өдөр Дугаар А/503 Улаанбаатар хот
Захирамжид өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны А/24, А/106, А/290, А/406, А/448 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан төсвийн жагсаалтад өөрчлөлт оруулсугай.
2.Дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хавсралтад заасан төсөвт багтаан зохих журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийн явц, зарцуулсан гүйцэтгэлийн төсвийн гүйцэтгэлийг улирал бүр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/486 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН