2021 оны 10 сарын 04-ний өдөр Дугаар А/513 Улаанбаатар хот
Нийслэлийн Хан-Уул дүүргийн зарим ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэгийн
орон тооны хязгаарыг батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн 2021-2022 оны хичээлийн жилд мөрдөх зарим төрийн өмчийн сургуулийн орон тооны хязгаарыг нэгдүгээр,зарим цэцэрлэгийн орон тооны хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- 2021-2022 онд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан өөрийн байгууллагын бүтэц, орон тоог мөрдөж, өр, авлага үүсгэхгүй ажиллахыг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс
/М.Цогзолмаа/, Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/, Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /А.Амартүвшин/ нарт тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН