2021 оны 10 сарын 05-ны өдөр Дугаар А/515 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 /а/, 29.2, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд байрлах “Түмэн шувуут” ХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор 134.000 ширхэг үржлийн өндөг оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
- “Түмэн шувуут” ХК-ийн 134.000 ширхэг үржлийн өндөгнөөс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, импортлогч “Түмэн шувуут” ХК /Ж.Болд/-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Бат-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, халдварт өвчний шинжилгээ, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут” ХХК /Ж.Болд /-д үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, 13 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч /Ш.Отгон/-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН