2024 оны 08 сарын 26-ны өдөр Дугаар А/515 Улаанбаатар хот
Хяналт, шалгалт хийх ажлын хэсэг
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дотоод, гадаад орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж эрсдлийг үнэлэн, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд суралцах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Хяналт, шалгалтыг чанартай зохион байгуулж, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн, тайланг улирал бүр танилцуулж, холбогдох газруудад хүргүүлэхийг Ажлын хэсэг (А.Амартүвшин)-т үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай” А/07 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН