2021 оны 10 сарын 05-ны өдөр Дугаар А/518 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 /а/, 29.2, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн шанд-2 гудамжны 29-2 тоотод байрлах “Түмэнцогт Ургац” ХХК-ний зүчээнд Оросын Холбооны Улсаас импортоор 21 толгой адуу оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
- Орж ирсэн 21 толгой адууг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлэг үржлийн нэгж “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, мал эмнэлгийн үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэнцогт Ургац” ХХК /Б.Тэрбиш/-д үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, 14 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Ганбадрах/-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН