Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/52 Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

            Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөлийн

                                                                        бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15, 16 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Бүтээгч Хан-Уулчууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг гуравдугаар, “Эрүүл мэнд, боловсролыг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр, “Соёл, спортыг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийг удирдлага зохион байгуулалтаар ханган, хэрэгжилт, үр дүнг хагас бүтэн жилээр дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны А/485 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН