2021 оны 10 сарын 08-ны өдөр Дугаар А/524 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд санхүүжин хэрэгжих төсөл, арга
хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Нийтийн зориулалттай орон сууцны засвар /2, 19 дүгээр хороо/ ажлын Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/205 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга: “Худалдан авах ажиллагааны албаны Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Бат-Эрдэнэ” гэснийг “ Худалдан авах ажиллагааны албаны Ахлах мэргэжилтэн Н.Содном”, Гишүүд: “ Худалдан авах ажиллагааны албаны Ахлах мэргэжилтэн Н.Содном” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Бат-Эрдэнэ” гэж тус тус өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН