Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/527 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 10 сарын 12-ны өдөр                          Дугаар А/527                                  Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн  2021-2022  оны  өвөлжилтийн  бэлтгэл  хангах  ажлын  хүрээнд 134 дүгээр цэцэрлэгийн А байрны цахилгааны газардуулгын засварын ажил, бохир усны засварын ажил, цэвэр усны засварын ажлуудыг гүйцэтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засаг даргын Тамгын газар  /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.
  1. Шаардагдах хөрөнгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                Ж.АЛДАРЖАВХЛАН