Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/529 Зам засвар арчлалтын талаар авах арга  хэмжээний тухай

2021 оны 10 сарын 13-ны өдөр                          Дугаар А/529                                  Улаанбаатар хот

Зам засвар арчлалтын талаар авах арга

 хэмжээний тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн 3000 м² авто замын хучилтын эвдрэлийг зохист найрлагат холимог дайргаар дүүргэн засварлахыг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
  2. Дээрх төсөл, арга хэмжээнд шаардлагатай зардлыг 2021 онд Дүүргийн орон нутгийн төсвөөс “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцүүлэн гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, тохижилт нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч / С.Сайнбаяр/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                Ж.АЛДАРЖАВХЛАН