Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/534 Ажлын хэсэг байгуулах тухай

2024 оны 08 сарын 30-ны өдөр                       Дугаар А/534                        Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2024 оны 6, 7, 8 дугаар саруудад үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж үерлэсний улмаас дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эвдрэл үүссэн барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хохирлын судалгаа, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ахлагч:                  Ц.Эрдэнэбаатар           Хан-Уул дүүргийн менежер

Гишүүд:                 Б.Батчимэг                    Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын        албаны дарга

       Г.Туяацэцэг                   Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

                                          Б.Батбаяр                      Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга

                                                                              (Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах      байцаагч)

                                     Б.Мөнхбаяр                    “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ-ын      захирал

                                                                                   Хороодын Засаг дарга нар

           Нарийн бичгийн

           дарга:                    Б.Нарандулам               Авто зам, дэд бүтэц хариуцсан инженер

2.Ажлын хэсгийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн нутгийн захиргааны нийт байгууллагын дарга, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шуурхай шийдвэрлэж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                    Б.ЦЭРЭН