Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/534 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 10 сарын 14-ний өдөр                        Дугаар А/534                                  Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.б, Төсвийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан  авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр  тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын хариу арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн Био асралт эрүүл мэндийн төвийг Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлын үеийн эмнэлгээр тохижуулан ашиглахад шаардагдах тоног төхөөрөмжүүдийг шинээр худалдан авах төсвийг хавсралтаар баталсугай.
  2. Тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 58,885,766 /Тавин найман сая найман зуун наян таван мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулж, хүлээлгэн өгөхийг Засаг даргын  орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                            Ж.АЛДАРЖАВХЛАН