2024 оны 09 сарын 03-ны өдөр Дугаар А/537 Улаанбаатар хот
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх
мэдээ, мэдээлэл хүргэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/747 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэдийг үерийн аюул, усанд осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл зөвөлгөө хүргэх видео шторк, мэдээ, зурагт постер, шууд дамжуулалт (live) фото зураг авалт зэргийг бэлтгэн хүргэх арга хэмжээг зохион байгуулсугай.
2.Дээрхи урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай
3.Холбогдох зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшинд)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН