2021 оны 10 сарын 19-ний өдөр Дугаар А/540 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Тус дүүргийн зорилтот өрхийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй, орон гэргүй 2 өрхөд гэр олгосугай.
- Гэр олгох өрхийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Гэр олгоход шаардагдах нийт 6,600,000 /Зургаан сая зургаан зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН